Төв аймаг 74.042.37 км.кв газар нутаг, 94 250 хүн амтай. Тус аймагт байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт нийт 68 газар байдаг бөгөөд аялагч, жуулчдын анхаарлыг татдаг заавал үзэх ёстой үзэсгэлэнт газрын нэг бол халдашгүй дархан цаазат Хан Хэнтийн нуруунд орших алдарт Хагийн Хар нуур юм.