ХАРХОРУМ ХОТЫН ТУУРЬ

Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотыг Чингис хаан 1220 онд Монголын эзэнт гүрний нийслэл болгон байгуулж 1235 онд түүнийг залгамжлагч Өгөдэй хааны үед бүрэн баригдаж дуусжээ.