Испанийн байлдан дагуулагч Эрнан Кортес Мексикийг байлдан дагуулсан түүх

Одоогоос 500 жилийн тэртээ ертөнцийн баруун хагаст дэлхийн түүхийн чиг хандлагыг үндсээр нь өөрчилсөн үйл явдал болсон юм. Өвч зэвсэглэж, адал явдал эрэлхийлсэн Испанийн байлдан дагуулагчдын цөөхөн бүлэглэл дэлхийн баруун хагаст орших бүхэл бүтэн соёл иргэншлийг устгасан үйл явдал болсон бөгөөд тэд цэцэглэн хөгжиж байсан хүчирхэг Ацтекийн эзэнт гүрэн болон түүнд харьяалагддаг бүх ард түмний соёл иргэншлийг бүхлээр нь устгажээ.