Блиц 25: Эдийн засагч Б.Мөнхсоёл

Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн захирал, эдийн засагч, ХҮНамын удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёлыг анхны дугаарынхаа зочноор онцолж, урьж орууллаа. Тэрээр таван өөр улсад их дээд сургууль төгсөн мэргэшиж, ОУ-н төсөл хөтөлбөрүүдэд 10 гаруй жил амжилттай ажилласан туршлагатай нэгэн. Өдгөө улс төрд хүч үзэж яваа манлайлагч, дайчин эмэгтэйн орон зайгаар аялъя.