Суздалын тулалдаан

Алтан ордны Үлүг Мухаммед хан 1444 онд Оросын доод Новогород хотод гарсан бослогыг даран цааш явж Муромыг эзлэн авсан байна. Улмаар Москваг урьдын адил алба барихыг шаардсан нь их ван II Василийд таалагдаагүй бөгөөд тэрбээр Галицын Дмитрий Шемяка, Серпуховын Василий Ярославич, Можайскийн Иван Андреевич дүү Михайл Белозерский нартай хамт Оросын нэгдсэн их хүчээр Алтан ордны эсрэг хөдөлсөн байна.