ШУВУУД ХЭРХЭН ҮҮСЭЖ, БИЙ БОЛСОН БЭ?

Шувуу болон мөлхөгчдийн өвөг нь эртний мөлхөгчид болох архозаврууд юм. Мезозойн эриний юрийн галавын үед /190-136 сая жилийн өмнө/ энэ бүлгээс шинэ хэлбэрийн амьтад ялгаран гарчээ. Тэднээс сээр нуруутны шинэ анги- шувууд үүсэн хөгжсөн байна. Шувууд нь нэлээд өндөр хөгжилтэй амьтад бөгөөд нисэхэд зохицсон олон гайхалтай зохилдлогоотой.