МОНГОЛ ОРНЫ ХАМГИЙН ТОМ ГАЗАР НУТАГТАЙ АЙМАГ: ӨМНӨГОВЬ АЙМАГ

Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн төвшнөөс дээш 1406 метр өндөрт оршдог. Аймгийн төв Даланзадгад хот Улаанбаатараас 553 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 165.4 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 61314, малын тоо толгой 1014300. Тэмээний тоогоор улсад тэргүүлдэг бөгөөд 83800 тэмээтэй. Өмнөговь аймаг 1931 онд байгуулагджээ.