ОЙ МОДНЫ ЭКОЛОГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Монгол орны ой нь Хэнтий, Хангай, Алтайн уулархаг нутагт тархан ургаж, гол мөрний эх, ундаргыг бүрдүүлж, усны урсцыг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх зэргээр экосистемийн тэнцвэрт байдлыг хангахын зэрэгцээ үйлдвэрийн түүхий эдийн нэг чухал нөөц болж байдаг тул экологи, нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой билээ.