Улаанбаатар хотоос 850 км, аймгийн төвөөс 181 км, хилийн хамгийн ойр гарц хүртэл 350 км зайд байрладаг Завхан аймгийн Отгон, Идэр, Тэлмэн, Их-Уул, Архангай аймгийн Цахир, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумдтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 2232.7 км өргөгдсөн, физик газар зүйн хувьд Хангайн нурууны салбар нуруу Тарвагатайн нуруу, Булнай нурууг дамнан өндөр уулын бүсэд оршдог, геоморфо-логийн хувьд Идэр, Тэсийн голын ай савд багтдаг.