БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан наймдугаар Богд Жавзандамба хутагтын ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Тус музей нь 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг аж. 1924 онд байгуулагдсан Монгол Улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь бий болжээ. Ийнхүү тус музейн талаар товч танилцуулья.