Монголын анхны чийчаан болох “Шилэн Форд”

1912 оны эхээр Хятадын Тяньжин хотноо ажиллаж байсан Америкийн худалдааны нэгэн пүүс Монгол улсын Богд хааны төлөөний хүнээр дамжуулан нэгэн захиалга хүлээн авчээ. Энэ нь Богд эзэн хаанд Америкаас суудлын авто машин нэгийг захиалан авах тухай байжээ.