Анар нь амин дэм, эрдэс бодисын уурхай, хүний эрүүл мэндэд нэн тустай жимс юм. Анарын ясанд гормоны тэнцвэрт байдлыг хангах бодис агуулагддаг байна. Ялангуяа эмэгтэйчүүдэд энэ жимс туйлын хэрэгтэй. Сарын тэмдгийн үеийн өвдөлт, толгойн өвчин, цэвэршилтийн үед илрэх таагүй мэдрэмжүүдийг багасгадаг төдийгүй хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг ажээ.