Манай орны хамгийн урт гол бол Орхон гол юм. Орхон гол нь Хангайн Суварга Хайрхнаас эх авч 1124 километр алслан урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Орхон гол нь Сэлэнгэ , Сэлэнгэ нь Байгал нууранд цутгаж , Байгал нуураас , Ангар мөрнөөр дамжиж Хойд мөсөн далайд хүрдэг. Туул , Хараа , Ерөө , Тамир зэрэг голууд цутгадаг. Хэрлэн гол уртаараа Орхон голын дараа ордог.