Хөвсгөл аймгийн Музей 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн гурван танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Музейд хадгалагдаж буй олон ховор үзмэрүүд дотор 11 тэргүүнт Жанрайсаг зэс хөөмөл шармалдсан бурхан маш ховор эд өлгийн зүйлд тооцогддог.