МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХИЙН ТОВЧ ХУРААНГУЙ

Монгол нутагт 750 мянган жилийн өмнөөс хүн нутаглажээ. Хуучин чулуун зэвсгийн доод үед холбогдох бууц суурин Баянхонгор аймгийн Баянлигийн Цагаан агуй, мөн аймгийн Өлзийт сумын нутаг Уран Хайрхан уул, Дундговь аймгийн Ярх уул, Өвөрхангай аймгийн Мойлтын ам, мөн аймгийн Богд сумын нутаг Арц Богд уул, Өмнөговь аймгийн нутаг Оцон Мааньт, Баянзаг зэрэг газруудаас олджээ.