Марианы хонхор нь дэлхийн хамгийн гүнзгий далайн хонхор юм. Номхон далайн баруун хойд хэсэгт, Марианы арлуудын зүүн талд, умард өргөргийн 11 хэм 21 минут, дорнод уртрагийн 142 хэм 12 минутад байрлана.