Робинзон Крузогийн бодит түүх

Нэрт зохиолчдын бичсэн гайхалтай үйл явдлаар дүүрэн адал явдалт романуудын зарим нь өөрийн гэсэн бодит дүртэй байдаг. Даниел Дефогийн бичсэн Робинзон Крузо роман ч эдгээрийн нэг бөгөөд уг романыг нэрт зохиолч олон жил далайд аялсан шотланд эр Александр Селькиркийн аяллын түүхээс санаа аван бичжээ.