Монголчуудын тавгийн идээ засах ёсон

Бид ул боовоор таваг засдаг. Яагаад “ул боов” гэж нэрлэсэн юм бэ? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцож, хүч авч байдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, өөр орон зай руу шилжиж байдаг. Тэгэхээр “явах” гэсэн билэгдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.