МОНГОЛ ОРНЫ ХАМГИЙН ТОМ ГОВЬ: ГАЛБЫН ГОВЬ

Говь нутгийг судалсан АНУ-ын эрдэмтэн Г.Ф.Осборны “Төв Азийн монголын говь бол хүн анх үүссэн өлгий нутаг мөн” гэсэн дүгнэлтийг олон эрдэмтэд шинэ шинэ мэдээ баримтаар баяжуулсаар байна. Галбын говь нь 10 мянга гаруй хавтгай дөрвөлжин км талбай эзэлсэн баруунаас зүүн хойш чиглэн тогтсон 200 гаруй км урт 40-50 км өргөн бөгөөд алдарт 33 говийн хамгийн томд ордог.