ЦАГААН ЛУУВАН ТАРИАЛАХ АРГА, ЗӨВЛӨМЖ

Цагаан лууван нь хүнс, эмчилгээний өндөр ач холбогдолтой. Түүний махлаг эд нь зөөлөн бөгөөд шүүслэг бүтэцтэй, кали, кальци, эслэг болон пектины агууламж өндөртэй таримал юм. Бусад үндэс үрт ногоог бодвол хүнд металлын давсаар бохирдсон хөрсөнд тарьж ургуулахад хэмжээт нормоос 10-20 дахин бага хуримтлуулдаг онцлогтой.