Харгал нуурын нэр хар гал дүрслэлээс үүссэн домогтой

Харгал нуур нь Булган аймгийн Тэшиг суманд байдаг. Сумын төвөөс зүүн тийш 3 км-т орших нийт 13,6 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзэлдэг, дунджаар 15,6 м гүн Булган аймгийн хамгийн том нуур юм. Зуны цагт хун, ангир, галуу шувууд ирдэг. Харгал нуур аймгийн төвөөс 270 км-т оршдог.