МОНГОЛ ОРНЫ ШУВУУД: БОР БҮРГЭД

Бор бүргэд нь хээрийн бүргэдтэй төсөөтэй ч далавч доороосоо бугуй орчимдоо цагаан судалт толботой, арай бараан зүстэй зэргээрээ ялгарна. Залуу бодгалийн далавчны бүрхүүл илүү цоохор, хондлойн цагаан тод. Далавчны доод их бүрхүүлийн орой цайвар учир энэ хэсэг цоохор. Хошуу бараан саарал. Хөл, зэтэр шар, хумс хар.