Монгол хүн аягаа өвөртөлж явдаг байсны учир

Уран шаглаа, угалз хээ бүхий уутанд ур хийц сайхан, мөнгөн аягаа хийчхээд авч явах нь Монгол эр хүний нүнжиг, бэл бэнчинтэйг илтгэх гоёл гангараа нь ч болдог байсан. Эртнээс уламжлалт эл соёл өнөө цагт сэргэж хүмүүс бие биедээ бэлэг бэлгийн дээд хэмээн дээш харсан сав мөнгөн аяга бэлэглэх болжээ.