МОНГОЛЫН ӨВӨР НУТАГ МАНЖИД ЭЗЛЭГДСЭН ТҮҮХ 1616-1626 ОН

1582 онд Зүрчидийн Никан Вайлан ноён цэрэглэж, Гүрэ хэмээх газарт Нурхачи баатарын эцэг Тагши баатар, өвөг эцэг Гиёоганга нарыг алжээ. 1583 онд Нурхачи баатар (1575-1626) ойр орчмын Зүрчид овог аймгуудыг нэгтгэж эхлээд 1584 онд цэрэглэн хөдөлж өвөг эцэг болон эцгийнхээ өшөөг авахаар Никан Вайлан ноёныг Түлүн гэдэг газарт довтолж цохижээ. Никан Вайлан ноён Эрхүн руу зугтаасанд 1587 онд Нурхачи баатар дахин түүнийг довтолж цохилт өгчээ.