Монгол улсын дээвэр буюу хамгийн өндөрт өргөгдсөн цэг бол Монгол Алтайн Нурууны Алтай Таван Богд уулсын Хүйтэн оргил юм. Хүйтэн оргил далайн түвшнөөс дээш 4374 м өндөрт өргөгдсөн. Алтай Таван Богдын уулс Хүйтэн, Наран, Найрамдал, Малчин, Бүргэд гэсэн оргилуудтай.