БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ УЛААГЧИНЫ ХАР НУУР (Судалгааны хялбаршуулсан өгүүлэл)

Улаагчины Хар нуур Завхан аймгийн Улиастай хотоос хойш 110 км, Эрдэнэхайрхан сумаас хойш 80 км зайд (ХӨ 480 20’ 34’’, ЗУ 960 06’ 46’’) д.т. дээш 1980 м-ийн өндөрт оршино (Зураг 1). Нуурын газарзүйн тодорхойлолт 84,5 км2 талбайтай, цэнгэг устай, баруунаас зүүн тийш сунаж тогтсон 23,9 км урт, нуурын дундаж өргөн 3,5 км, эргийн шугамын урт 64,7 км, усны хамгийн гүн баруун хэсэгтээ 47 метр, зүүн хэсэгтээ 30 орчим метр, усны эзэлхүүн 1653,6 сая м3 (Цэрэнсодном, 2000) байна.