Монголын цэрэг холбоочин тагтаатай байжээ

Манай Дорнод хил орчмоор японы өдөөн хатгалга идэвхжсэн үед 1936 оны нэгдүгээр сарын 24-нөөс ЗХУ-аас ирсэн шуудангийн 100 тагтааг (тагтаачин Ко Ган, Глюкин, Пряхин, Токарев нарын хамт) монгол цэргийн дансанд оруулж, хангалт хийж, Баянтүмэн, Тамсаг булагт тагтааны буудлууд байгуулах тухай ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны 3 тоот тушаал гарч байжээ.