Зүүн Азийг хамарсан өндөр даралтын маш хүйтэн агаарын голомт нь дэлхий дээр тэмдэглэгдсэн хамгийн өндөр барометрийн даралтыг үзүүлсэн байж болох юм хэмээн мэдэгдсэн байна. 2020 оны 1-р сарын 5 орон нутгийн цагаар өглөөний 7 цагт Завхан аймгийн Цэцэн-Уул суман дахь далайн түвшний дундаж даралт 1094.3 миллибар буюу 32.31 инчэд хүрчээ. Энэхүү өндөр даралтын үед агаарын температур 49.9 хэмд (-45.5 Цельс) хүрч хүйтэрсэн байна.