Б.Ганбат: Бид мэдээллээ нээлттэй солилцдог, хамтран хөгжүүлдэг болох хэрэгтэй

Одоо цоо шинэ санаа олоод цоо шинэ юм хийнэ гэж байхгүй. Бусад судлаачийн хийсэн юмыг хөгжүүлнэ гэсэн үг. Хөгжүүлэхийн тулд бусад судлаачдын ажлыг уншаад юугаараа давуу гэдгийг ойлгох бас ямар сул тал байгааг нь олох хэрэгтэй. Тэр сул талыг нь засах шинэ арга дэвшүүлээд батална гэсэн үг. Сул талыг олдог болохоор шүүмжлэлт сэтгэхгүй илүү хөгждөг байх. Энэ нь болохгүй юм байна. Ингэж засаж болох юм байна гэсэн бодол түрүүлж орж ирдэг гэх юм уу даа.