Монголын 1755-1758 оны тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэг удирдагч Ойрадын Амарсанаа баатар

Амарсанаа нь Монголын ард түмний 1755-1758 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэг удирдагч бөгөөд Ойрадын хаан Галданцэрэнгийн охин Бодлогочоос төрж, Хойдын ноён Үйзэн хошуучин гэрт өсөж хүмүүжсэн Ойрадын Хошууд аймгийн хүн юм.