Уучлал нь бидний бие, сэтгэц болон харилцааны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг!

Хэн нэгэн танд ямар нэгэн муу зүйл хийж таныг гомдоож шархлуулах үед та хэрхэн хариу үйлддэг вэ? Дийлэнхдээ хүмүүс харилцаагаа таслах, хариугаа авах, хэсэг хугацааны дараа мартана, ямар нэгэн муу зүйл тэр хүнд тохиолдоосой гэж хүсэх гэх мэт хариу үйлддэг. Эсвэл өөрийнхөө сэтгэл санааг ямар нэгэн зүйлээр тайвшруулах гэж оролддог.