Дамдины Сүхбаатар нь сайн удирдагч, одоогийн хэллэгээр менежер байжээ

Д.Сүхбаатар нь 1893 оны 2 дугаар сарын 2-нд Их хүрээний элбэг амгалан суурин буюу одоогийн Улаанбаатар хотын Амгаланд ядуу ард Дамдины 3-р хүү болон төржээ. Тэрээр бага наснаасаа ажил хийж, ядуу эцэг, эхийнхээ амьдралд тусалж байсны зэрэгцээ тэр үеийн бичгийн их хүн С.Жамъяанд шавь орж гэрийн сургалтаар монгол хэл бичиг, тоо сурсан нь түүнд эрдэм номын үүдийг нээсэн юм.