Үзэл суртлын үзгэн дороос түүх мэндэлсэн түүх

Монгол үндэстэн хэнээс ч үл ичих, үл дутах агуу их түүхийг бүтээсэн гэдгийг шинэ үед хүүрнэж, хоосон дэврүү яриа, архины шошго харан омогших бус эх түүхийнхээ талаар барим тавим бодит мэдлэгтэй болох үүдийг нээсэн “Монголын түүхийн сонсдог ном” гарч, олны талархалыг хүлээгээд удаагүй байна. Бид энэ удаа уг номоор түүхийг хүүрнэгч, доктор Д.Өлзийбаатарын “БНМАУ-ын түүх” номын талаар бичсэн нийтлэлийг толилуулж байна.