Ноён хутагт Жа лам Дамбийжанцан

Дамбийжанцан 1862 онд Оросын өмнөд хязгаарын Астраханы ойролцоох газар Халимаг үндэстэн Төмөрсанаа гэдэг хүний хүү болон төржээ. Тэрбээр хүүхэд ахуй насандаа Хятадын хил орчмын Долон нуурын дацанд, идэр насандаа Төвдийн Гоман дацанд тус тус шавилж, бурханы шашны мэдлэгийг эзэмшиж, улмаар хөрш айлынхаа ламыг егүүтгэсэн хэргээр Төвдийн Лхасаас хөөгдсөн гэж судлаачдын бүтээлд тэмдэглэжээ.