Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол нь "Сэгс цагаан богд" уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км газарт Алтайн цаадах говьд нүдэн булгийн усаар тэтгэгдсэн баян бүрд юм. Нарны элч, усны чадлаар ямар ч ургамал тэнд ургана. Тоорой, сухай үр нь боловсорч хийсээд чийгтэй шороон дээр өөрөө л ургана гэнэ.