БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ӨӨШ МАНХАН

Байгалийн үзэсгэлэнт Өөш манхан нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байдаг элсэн манхан юм. Өөш манхан нь баруунаас зүүн тийш бараг хоёр километр үе үе тасран үргэлжилсэн манхан бөгөөд баруун талын оройнуудад эгц хаднууд цухуйж үзэгдэх нь сонирхолтой. Зүүн хэсгийн элс нь аажмаар намсах бөгөөд бага зэрэг заган бүлгэмдэлд оршино.