Амьддаа домог болон алдаршсан аргат жанжин Зэв

Чингис хааны нэрийг өрнө, дорно, өмнө, умар дөрвөн зүгт алдаршуулан, дундад эртний харуй бүрий үеийг донсолгон тодорсон монголын хамгийн алдартай, домогт жанждын нэг бол Зэв юм. Хувь заяаны төөргөөр Зэвийн идэвхитэй амьдралын ихэнх хэсэг нь эх орноосоо гадна ялгуусан аян дайны замд өнгөрчээ. Тэрбээр Хамаг Монголын бүрэлдэхүүн хэсгийн нэг Тайчуудад харьяалагддаг Бэсүд овгоос гаралтай бөгөөд Зургаадай гэдэг нэртэй байв.