Элчин сайд Д.Гансүх Прага хотын амьтны хүрээлэнгийн захирлыг хүлээн авч уулзав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Д.Гансүх Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЭСЯ-нд урьж уулзав. Уулзалтын үеэр талууд Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шилжүүлэн байршуулах төсөл, хавтгай, бөхөн, мазаалай зэрэг нэн ховордсон амьтдыг хамгаалах асуудлаар санал солилцов.