Олон мянган жилийн хөгжлийн явцад хуримтлуулсан ард түмний мэдлэг туршлагаар шалгаран, Төв Азийн эх газрын эрс тэс уур амьсгал, байгаль газар зүйн орчинд зохицон, эрхлэн амьдрах үйлдвэрлэл ажиллагааны хэрэгцээ шаардлагатай зохилдсон монгол гэрийн бүтэц бүрдэл, хэлбэр төрх, эдлэл хэрэглээ нь хөгжих явцдаа өвөрмөц онцлогоо бүрэлдүүлсэн байдаг.