Монголдоо ганц уйгаржин бичгийн машиныг анх Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан 1925 онд Герман улсад суралцах хүүхдүүдийг хүргэж очихдоо захиалан хийлгэжээ. Энэ бичгийн машинаар 1950 он хүртэл уйгаржин монгол бичгээр улсын албан хэрэг хөтлөж байв.