Бие 127мм, сүүл 110 мм урт, биеийн жин 59 гр хүрнэ. Эмэгчин эрээсээ биеэр бага. Нуруу хүрэн шаргал боловч ар зоогоороо арай бараавтар. Сүвээ шаргалдуу байснаа хэвэл цайвар шаргал зүсэд аажмаар шилжинэ. Сүүл битүү үстэй, үзүүртээ цацаг үстэй. Нүдийг дайрсан бараан судалтай.