НОРОВЛИНГИЙН ЧУЛУУН ОНГО

Монгол-Зөвлөлтийн геологийн экспедицийн геологич В.П.Дергач 1972 онд Дорнод аймгийн Булган сумын нутаг Норовлин уулаас эртний түүхийн ховор сонин дурсгал олсноо археологичдод мэдэгдэж, тэндээс илрүүлсэн хүний нүүр сийлбэрлэн дүрсэлсэн чулуун онгыг авчирч өгчээ.